Мэдээ мэдээлэл

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан #Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Гэр бүл-Миний ертөнц” гар зургийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Үүнд:

1-3-р ангийн дунд 1-р байр ХЦБС-ийн 3б ангийн сурагч Т.Энхжин 2-р байр ХЦБС-ийн 3в ангийн сурагч н.Ариунболд 3-р байр ХЦБС-ийн 1д ангийн сурагч Б.Бүжин 4-5-р ангийн дунд 1-р байр Монгени 5-р сургуулийн 4б ангийн...

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан нь жил болгон зохион явуулдаг “Сум, сургуулийн номын санчдыг чадавхжуулах” сургалтыг 04-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар: Номын сангийн анхан шатны бүртгэлүүд, хөтлөх аргачлал Цахим номын сангийн ашиглалт Соёл урлагийн салбарт дэвшүүлсэн бодлого зорилт мөн “Үндэсний бичиг соёлын жил”-ийн хүрээнд хийгдэх ажлын талаарх танилцуулга Залуучуудын манлайлал, оролцоо Харилцах ур...

ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

Зуунмод сумын захирагчийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Нийтийн номын сангийн албан хаагчид 4 замын уулзаваас5 дугаар сургууль хүртэлх хогыг цэвэрлэж, ачууллаа. ХОГГҮЙ ОРЧИНГ, ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 119-р цэргийн ангитай хамтран хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Алтан үсэг” тэмцээн, “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааныг зохион байгууллаа.

“Алтан үсэг” монгол бичгээр уран яруу бичих тэмцээнд: 1-р байр Дэд түрүүч Ж.Өсөхбаяр 2-р байр Байлдагч А.Анхаа 3-р байр Ахлах байлдагч Б.Ууганбат “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдаанд: 1-р байр Байлдагч М.Өсөх-Ирээдүй 2-р байр Ахлах...

Нийтийн номын сангаас номын сангийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд #Алтанбулаг сумын ЕБСургууль, соёлын төвийн номын санчдад номын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд үйлчлэх чанарыг ахиулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Мөн Ирээдүй цэцэрлэгийн Б.Баяржаргал багштай бэлтгэл бүлэг, Н.Баасансүрэн багштай дунд бүлгийн хүүхэд багачуудад сургамжит үлгэр ЕБСургуулийн Н.Оюун-Эрдэнэ багштай 5а анги, Э.Байгалмаа багштай 4а ангийн сурагчидад Хүүхдийн уншлагын танхимын шилдэг “100 баримт” цуврал номоор хэлэлцүүлэг...

Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Номтой зочин” үйл ажиллагааг Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит, алтан гадас одонт, зэвсэгт хүчний 119-р цэргийн анги, Алтанбулаг сумын ЕБС, Соёлын төвийн хамт олонд, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэлээ.

АЛТАНБУЛАГ СУМ ДАХЬ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 119-Р ЦЭРГИЙН АНГИ, ЕБС, СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн х.Өлзийбаяр, х.Хулан багштай бэлтгэл В бүлгийн хүүхдүүд Нийтийн номын сангийн үйл ажиллагаа, “Хүүхдийн ном”-ын үзэсгэлэн , Хүүхдийн уншлагын танхимын шилдэг “100 баримт” цуврал номоор хэлэлцүүлэг, Монголын өв уламжлалт шагайн наадгайгаар наадлаа.

БҮЖИНХЭН ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

“Үндэсний бичиг, соёлын жил-2024, “Эх хэлний өдөр”-т зориулан l-р улиралд Нийтийн номын сангийналбан хаагчдад зохион явуулсан ажлууд:

Нэр үгийн хувилал Эх унших, бичих Монгол бичгийг бататгах хичээл Үг хувилгах дасгал ажлууд хийж монгол бичгээ бататган судалж байна.