Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Мэдлэг
Нийтлэгдсэн огноо %17 %687 %2011 Үзсэн: 4529
Хэвлэх

librarian

Номын санд Номзүйн ажил зохион байгуулах

 

     Тусгай салбарын номын Номы сангуудад  салбар салбарын онцлогийг тусгасан номзүйн үйл ажиллагаа явагддаг онцлогтой боловч нийт номын сангуудад бүх шинжлэх ухааны номзүйн ажил адил явагддаг учраас энэхүү сурах бичигт аль нэг салбарын номзүйн үйл ажиллагааг бус харин аль ч номын санд номзүйн ажлыг хэрхэн зохион байгуулах тухай ерөнхийд нь авч үзлээ.

Ерөнхий номзүйн төрөл

         Номзүйн бүтээгдэхүүнийг агуулга зориулалтаар нь олон төрөлд хуваан үздэг боловч ерөнхий шинжээр нь 5 үндсэн төрөлд авч үзнэ.

  1. 1.Бүртгэн мэдээлэх ном зүй
  2. 2.Санамж өгөх номзүй
  3. 3.Эрдэм судлалд туслах номзүй
  4. 4.Орон нутгийн номзүй
  5. 5.Номын худалдааны номзүй

Үүрэг

        Ерөнхий номзүйн нийгмийн үндсэн үүрэг бол улс үндэстний доторх ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг бүртгэн мэдээлэх эмхлэн цэгцлэх , статистик тоо баримтыг гаргаж бодлогын хэмжээнд онол практикийн үйл ажиллагааг хослуулан хөгжүүлдэгт оршино.

Ерөнхий номзүй нь улс орны хил, хэл хэвлэлийн бүтээгдэхүүнээс үл хамааран бүхэлд нь авч үзэх зорилгыг баримтална.

Нийгмийн хэрэгцээ

Ерөнхий номзүйн нийгмийн хэрэгцээ нь хэвлэлийн бүтээгдэхүүнийг бүртгэх данслах , статиск тоо баримтыг тулгуурлан бодлого бодлого боловсруулах , нийгмийн бүх давхрагийг номзүйн мэдээллээр хангах, ерөнхий номзүйг хөгжүүлэх явдал юм.

Ач холбогдол:

         Ард түмний оюуны үнэт зүйлсийг эмх цэгцтэй бүрдүүлэх хадгалж хамгаалах , дархлаажуулах, бүртгэн мэдээлэх олон нийтэд тэр тухай тогтмол мэдээлэх системтэй ажлыг явуулсанаар цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрэх баримтат мэдээллийг авч үлдэх , уламжлуулах асуудлыг ном хэвлэлийн салбарт төлөвшүүлэж түүгээрээ нийгмийг бүхэлд нь хөгжүүлэх өөрийн үүргийг биелүүлж , улс үндэстний хөгжлийн нүүр царайг илтгэн харуулах ач холбогдолтой .

Зарчим:

          Шинжлэх ухаан бүр өөр өөрийн зарчимтай байдгийн нэгэн адил ерөнхий номзүйн зарчим бол аль ч нам эвсэл, анги, Нийгмийн давхрагын болон хэний ч бүтээлийг ижил тэгш бүртгэн мэдээлэх ардчилсан зарчмыг баримталдагт оршино.

            Хот хөдөөгийн аль ч номын санд салбар номзүйн ажлыг зохион байгуулахдаа дараах зарчмыг баримтална.

А. Тухайн  номын сангийн төлөвлөгөөт ажлын гүйцэтгэхэд ажлын зориулалт чиглэгдсэн байна.

Б. Номзүйн ажил эрхлэгчдийн мэргэжил дээшлүүлэхэд зориулагдана.

В. Автоматжуулалт механикжуулалтыг нэвтрүүлэх

Г. Номзүйн үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэстэй норм нормативыг ашиглах шинэ дэвшилтэт арга ажиллагааг тэргүүн туршлага нэвтрүүлэх

Д. Номзүйн ажлыг бусад номын сан шинжлэх ухаан техник мэдээллийн байгууллагуудтай уялдуулан зохицуулах.

Е.  Номзүйн ажлыг номын сангийн цэг салбар , хэлтэс тасаг гэх мэт дотоод зохион байгуулалтад зөв хувиарлах, ажил үүргийг тодорхойлох

Ж. Бүх төрлийн номзүйн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх

З. Бүх уншигч хэрэглэгчдэд номзүйн үйлчилгээг хүргэх гэх мэт

 

Мөн номзүйн ажлыг зохион байгуулан явуулахад зайлшгүй шаардлагатай хэд хэдэн үндсэн зүйл байдаг.

 номын санд лавлагаа -номзүйн аппарадыг бий болгох

  1. Уншигчдын хэрэгцээнд зориулагдсан олон төрлийн номзүйн гарын авлага бэлтгэх
  2. Номзүйн мэдээ, мэдээллүүдийн бэлтгэх
  3. Лавлагаа номзүйн үйлчилгээ явуулах
  4. Санамж өгөх номзүйн үйлчилгээ
  5. Номзүйн ажлын зөвлөмж аргазүй
  6. Номзүйн мэдлэгийг сурталчилах
  7. Номзүйн эрдэм шинжилгээний ажил явуулах зэрэг болно  

 Номзүйн үйл ажиллагаанд орчин үеийн техникийн дэвшлийг өргөн хэрэглэх асуудал уншигчдыг мэдээллээр бүрэн хангахад чухал нөлөө үзүүлнэ.

  

 

 

Номын санч нарт

Ном зүй
Ном зүй (Библиография. Bibliography). Герегийн bibliography »
Сургалтын материал
2012 оны 03-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуул »
Ном ангилах ерөнхий зүй
Ном ангилах арга зүйн гол зорилт ангийг зөв, »
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах   »

Номын тухай

Шинэ номын мэдээ №3
Та бүхэнд 2011 оны 3-р улиралд Гэрээр ном олгох т »
Номын сангийн стандартаас...
Номын сангийн байрны гэрэлтүүлэг 1.Номын сан »

Сонин хачин

2013 оны "Тэргүүний уншигчид" шалгарлаа.
Аймгийн Нийтийн номын сан нь жил бүр хамгийн о »
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ, ХАМГИЙН ХОСГҮЙ ҮНЭТЭЙ НОМ
  Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүт »
Хамгийн гоё 10 номын сан
Дэлхийн хамгийн гоё 10-н номын сангийн зурган ж »

Номын заяатай эгэлхэн бурхад дуу

 

Онлайн тоолуур

Өнөөдөр2
Өчигдөр13
Энэ долоо хоногт2
Энэ сард337
Нийт21179

Currently are 23 guests and no members online

ЦАГ АГААР

 

САНАЛ АСУУЛГА

Та ямар чиглэлийн ном, хэвлэл, гарын авлага унших хүсэлтэй байна вэ?