Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Мэдлэг
Нийтлэгдсэн огноо %17 %254 %2011 Үзсэн: 5039
Хэвлэх

angiНом ангилах арга зүйн гол зорилт ангийг зөв, олох ном ангилах нэгдсэн журам тогтоох, анги хуваариудын холбоог тодорхойлох бүрэн заалтыг хэрэглэх арга барилыг эзэмшихэд оршино.

Нэг ангиллыг хэрэглэж ном ангилахад номыг өөр өөр анги хуваарьт оруулж ангилах явдал олонтаа гардаг.Яагаад гэвэл материалыг хуваарьт оруулах ажлыг зөв хийх нь зөвхөн ангиллаар бус мөн тогтоосон арга зүйгээр хангагддаг.

Зөвхөн арга зүйн нэгдмэл байдал л нэг төрлийн материалыг цацахгүй байх хэрэгцээт материалаа түргэн хугацаанд олох бололцоог олгоно.

Ном ангилах арга зүйг 2 хуваадаг нэгдүгээрт Ерөнхий арга зүй /аль ч анги салбарын номыг ангилах ерөнхий арга дүрэм журам/

Хоёрдугаарт Тусгай арга зүй /тодорхой нэг салбар тусгай төрлийн хэвлэлийг ангилах арга дүрэм журам гэх мэт/

 

Ном ангилах арга зүйн үндсэн зарчим

 

Ном ангилахдаа нэгдүгээрт анхдагч хоёрдугаарт хоёрдогч шинж чанарыг харгалздаг aнхдагч шинж чанар бол номын агуулга юм.

Хоёрдогч шинж чанар хэлбэр зориулалт

Номын агуулгыг тогтоож ном ангилах 3 үе шат байна.

1. Номонд дүн шинжилгээ хийх /номын агуулга түүний зориулалт төрлийг тогтоох/

2. Ном орох хуваарийг олох , католог болон тавиур дээр түүний эзлэх байр суурийг тогтоох

3. Номын заалтыг ном, карт дээр бичих

     Номтой /devisu/ танилцаж ангилах

Номтой танилцах арга /нүүр хуудасны мэдээнүүд, гарчиг, өмнөх төгсгөлийн үг/

  1. 1.Ангиллын ерөнхий арга зүйн гол асуудал бол номонд орсон ерөнхий тусгай зүйлийг ялгаж салгах аль ангид нь оруулахыг зөв тогтоож номын үндсэн байр суурийг зөв олох асуудал байдаг.

Жишээ нь Янз бүрийн өвчний физик эмяилгээгээр эмчлэх тухай номыг тухайн өвчний ангид нь оруулна /физик эмчилгээний ангид биш/

Техник барилга дахь аюулгүй байдлын техникийн тухай номыг барилгын салбарт /аюулгүй байдлын асуудлын ангид биш/ ангилна.

Иймд хийх дүгнэлт: Хэрвээ номонд ерөнхий асуудал нь тусгай асуудалтай хобоотойгоор тусгагдсан байвал номыг ерөнхий ангид биш тусгай ангид оруулна.

Яагаад гэвэл Ерөнхий анги нь тусгайдаа захирагдаж байна. Мөн тусгай нь илүү тодорхой нарийн асуудал учраас

Ангиллын ерөнхий арга нь ерөнхий ба тусгай асуудлын номыг тусгайд нь оруулна гэсэн ерөнхий асуудал, зориулалтыг харуулсан байвал зориулалтаар нь ангилна.

Жишээ нь: Цэргийн ШУ номын ангилал

Цэргийн ШУ номын анги нь нэгтгэх аргаар зохион байгуулагдсан бөгөөд энд цэргийн ШУ тай холбоотой бүх номууд орно.

Хэрвээ номыг өөр анги салбарт оруулах шаардлага байвал тэр нь анги салбарын тайлбар арга зүйн зааварт тусгагдсан байгаа Жнь Зэвсэгт хүчний соёл гэгээрлийн байгууллага биеийн тамирын тухай ном цэргийн ШУ-д орох боловч биеийн тамир спортын тодорхой төрлөөр хичээллэх рага зүйн материал , Сайн дурын уран сайханчдын урын сангийн номыг /биеийн тамир спортын анги/ урлагын ангиас үз гэсэн заалттай.

 

 

 

 

Номын санч нарт

Ном зүй
Ном зүй (Библиография. Bibliography). Герегийн bibliography »
Сургалтын материал
2012 оны 03-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуул »
Ном ангилах ерөнхий зүй
Ном ангилах арга зүйн гол зорилт ангийг зөв, »
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах   »

Номын тухай

Шинэ номын мэдээ №3
Та бүхэнд 2011 оны 3-р улиралд Гэрээр ном олгох т »
Номын сангийн стандартаас...
Номын сангийн байрны гэрэлтүүлэг 1.Номын сан »

Сонин хачин

2013 оны "Тэргүүний уншигчид" шалгарлаа.
Аймгийн Нийтийн номын сан нь жил бүр хамгийн о »
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ, ХАМГИЙН ХОСГҮЙ ҮНЭТЭЙ НОМ
  Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүт »
Хамгийн гоё 10 номын сан
Дэлхийн хамгийн гоё 10-н номын сангийн зурган ж »

Номын заяатай эгэлхэн бурхад дуу

 

Онлайн тоолуур

Өнөөдөр2
Өчигдөр13
Энэ долоо хоногт2
Энэ сард337
Нийт21179

Currently are 30 guests and no members online

ЦАГ АГААР

 

САНАЛ АСУУЛГА

Та ямар чиглэлийн ном, хэвлэл, гарын авлага унших хүсэлтэй байна вэ?