Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Танилцуулга
Нийтлэгдсэн огноо %30 %717 %2011 Үзсэн: 2225
Хэвлэх

 

Гэрээр ном олгох танхимийн танилцуулга 

 

gereer olgoh

Гэрээр ном олгох танхимийн үндсэн гол үйлчилгээ, үүрэг зорилго нь аймгийн нийт иргэд , өндөр настан, ажилчин албан хаагчид , оюутан сурагчидад ном хэвлэл мэдээ мэдээлэлээр ханган соёлч боловсон түргэн шуурхай үйлчилхэд оршино.

Манай танхим  1369ш номтой ойрын фондтой үйл ажиллагаа явуулж байна.

Уран зохиолын болон бусад шинжлэх ухааны номуудаар фонд баяжилт хийгдсэн. Фондын ном тус бүр техник ажиллагаа болон электрон катологт  бүрэн гүйцэд орсон . Уншигч үйлчлүүлэгч өөрийн хэрэгцээт номоо чөлөөт сонголт хэлбэрээр буюу электрон католог ашиглан олж хайх бүрэн боломжийг хангасан.

Жилд дунджаар 310 байнгын уншигч, 1000  ирэгсэд, 2450   ном хэвлэлээр үйлчлэх   төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Улирал бүр шинэ ном хэвлэлээр фондоо баяжуулж Фонд эргэлт 80-аас 90% -тай ажилладаг

Үйл ажиллагаа

  1. Уншигч хэрэглэгч өөрийн хэрэгцээт ном хэвлэлээ гэрээр авч унших үйлчилгээг явуулах
  2. Байгууллага албан газар аж ахуйн нэгж газруудаар зөөврийн болон явуулийн номын санг   ажилуулах
  3. Тухайн оны шилдэг ном тэргүүний уншигчийг шалгаруулах
  4. Фондын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор номыг сэргээн засварлах эмх цэгцтэй байлгах
  5. Уншигчийн ая тухтай байдлыг хангасан соёлч боловсон үйлчилгээг үзүүлэх
  6. Уншигчаас хэрэгцээт  номын захиалга авах,  шинэ ном хэвлэлээр фондоо баяжуулдаг
  7. Хөдөө орон нутгийн номын сангуудад номын солилцоо болон явуулийн номын санг ажиллуулах  Мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  8. .Байгууллага аж ахуйн нэгж тус бүрээр нь судалгаа гаргаж  хамрагдахгүй байгаа газруудад хүрч үйлчлэх.

 Манай танхимаас дараах соёл олон түмний ажлыг зохион явуулдаг.

  1. Зуунмод сумын ЗДТГ тай хамтран  Зуунмод сумын аврага шалгаруулах Өсвөрийн Шатрын тэмцээнийг зохион байгуулах
  2. Аймгийн Ахмадын хороотой хамтран Зуунмод суманд ажиллаж амьдардаг зохиолч залуу шүлэг найраглал бичиж туурвидаг яруу найрагчдын уулзалт өдөрлөг зохион байгуулах
  3. Албан газар аж ахуйн нэгж байгууллага дээр явуулын номын санг ажиллуулж АХА тэмцээнийг зохиох

 Гэрээр ном олгох журам

 Уншигчдад гэрээр ном олгохдоо 16-гаас дээш насныханд иргэний үнэмлэхээр үйлчилнэ.

  1. Насанд хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээ буюу эцэг эхийн аль нэгний ирэгний үнэмлэхээр үйлчилнэ.
  2. Уншигчийн картыг үнэ төлбөргүй нээлгэж тухайн ондоо үнэ төлбөргүй ном авч унших бүрэн боломжтой
  3. Номыг ажлын 3 хоногийн хугацаатай олгоно
  4. Уншигчдад нэг удаа 3 хүртлэх ном олгож үйлчилнэ
  5. Уншигч гэрээр авсан номоо хугацаандаа авчрах үүрэгтэй  бөгөөд шаардлагатай тохиолдолд сунгуулж болно
  6. Хугацаа хэтэрсэн хоног тутамд нэг номыг 100 төгрөгний торгуультай
  7. Уншигчдад гэрээр ном олгохдоо номын санч уншигчийн картан дээр авсан номын тоо буцах хугацааг тэмдэглэнэ
  8. Уншигчийн картыг танхимын номын санч нээх бөгөөд карт дууссан тохиолдолд дахин шинээр карт нээнэ
  9. Уншигч ном гэрээр авах тохиолдолд иргэний үнэмлэхээ номын барьцаанд үлдээнэ
  10. Уншигч номыг цэвэр нямбай хэрэглэл буюу номын хуудсыг урж гэмтээж хувилан олшруулж хуулбарлахыг хориглоно.

Уншигчдын анхааралд

 Уншигчийн картан дээрээ гэрээр авсан номоо танхимын номын санчаар заавал тэмдэглүүлэх үүрэгтэй

Уншигч гэрээр авсан номоо буцааж өгөхдөө хүлээн авсан тэмдэглэгээнд хяналт тавина.

 

 

Номын санч нарт

Ном зүй
Ном зүй (Библиография. Bibliography). Герегийн bibliography »
Сургалтын материал
2012 оны 03-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуул »
Ном ангилах ерөнхий зүй
Ном ангилах арга зүйн гол зорилт ангийг зөв, »
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах   »

Номын тухай

Шинэ номын мэдээ №3
Та бүхэнд 2011 оны 3-р улиралд Гэрээр ном олгох т »
Номын сангийн стандартаас...
Номын сангийн байрны гэрэлтүүлэг 1.Номын сан »

Сонин хачин

2013 оны "Тэргүүний уншигчид" шалгарлаа.
Аймгийн Нийтийн номын сан нь жил бүр хамгийн о »
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ, ХАМГИЙН ХОСГҮЙ ҮНЭТЭЙ НОМ
  Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүт »
Хамгийн гоё 10 номын сан
Дэлхийн хамгийн гоё 10-н номын сангийн зурган ж »

Номын заяатай эгэлхэн бурхад дуу

 

Онлайн тоолуур

Өнөөдөр2
Өчигдөр13
Энэ долоо хоногт2
Энэ сард337
Нийт21179

Currently are 77 guests and no members online

ЦАГ АГААР

 

САНАЛ АСУУЛГА

Та ямар чиглэлийн ном, хэвлэл, гарын авлага унших хүсэлтэй байна вэ?