Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Танилцуулга
Нийтлэгдсэн огноо %17 %687 %2011 Үзсэн: 4076
Хэвлэх

 Аймгийн Нийтийн номын сангийн товч танилцуулга


nomiin san

        Төв аймгийн Нийтийн номын сан нь анх 1944 оны 4-р сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 54 дүгээр тогтоолоор олон түмэнд ном хэвлэлээр үйлчлэх үйл ажиллагаагаа эхэлж 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100.000 ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орж үйл ажиллагаагаа явуулж байна. Сан хөмрөгтөө 33384 номтой. Уншигч хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан уламжлалт болон орчин үеийн үйлчилгээг хослуулан 15 төрлийн үйлчилгээг хүргэж байна. Жилд дунджаар 3845 байнгын уншигч 14602 орчим ирэгсэдэд 42125 гаруй ном хэвлэл мэдээллийн материал олгож уншуулдаг. Сүүлийн жилүүдэд электрон цахим мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд интернэт үйлчилгээг шинээр бий болгон ажиллаж эхлээд байна. 2005 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага болсон ба 2008 онд баталгаажуулан уншигч хэрэглэгчдэдээ хэрэгцээтэй байгаа мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 26 сум 30-н сургууль 3 МСҮТөвийн номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх талаар анхааран ажилладаг.

Үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн жилд дундажаар 3.000.000-5.000.000 төгрөгний номыг худалдан авч сан хөмрөгөө баяжуулж уншигч үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна.

Зорилго:

Мэдлэг оюунд тулгууралсан мэдээллийн эрин зуунд дэвшилтэд техник технологийг ашиглан уншигч, үйлчлүүлэгчдэд хэрэгцээт мэдээллийг нээлттэй хүргэх.

Зорилт:

  • Номын сангийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, орон зай харгалзахгүйгээр мэдээлэл хүргэх, солилцох ая тухтай орчин боломжийг бий болгоно.
  • Боловсон хүчний чадварыг сайжруулж, шинэлэг бүхэнд суралцаж, мэдпэг боловсролоо тасралтгүй дээшлүүлнэ.
  • Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ном, хэвлэл, мэдээллийн материалаар сан хөмрөгөө тогтмол баяжуулна.
  • Хэрэглэгчдэд шаардпагатай нэмэлт шинэлэг үйлчилгээг шинээр бий болгон автоматжуулж, үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Уламжлалт үйлчилгээ

Нэмэлт үйлчилгээ

Насанд хүрэгчдын уншлагын танхим

Уулзалт ярилцлага, сургалт зохион байгуулах

Хүүхдийн уншлагын танхим

Цахим үйлчилгээ, хувилан олшруулах, компьютерийн үйличилгээ

Гэрээр ном олгох, зөөврийн номын сангийн үйлчилгээ

Шинэ номын худалдаа

Лавлагаа номзүйн, эрдэм шинжилгээний танхим

Дугуйлан, клуб

Соёл олон нийтийн ажил

Уламжлалт зан заншил, тоглоом наадгай

Номын санч нарт

Ном зүй
Ном зүй (Библиография. Bibliography). Герегийн bibliography »
Сургалтын материал
2012 оны 03-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуул »
Ном ангилах ерөнхий зүй
Ном ангилах арга зүйн гол зорилт ангийг зөв, »
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах   »

Номын тухай

Шинэ номын мэдээ №3
Та бүхэнд 2011 оны 3-р улиралд Гэрээр ном олгох т »
Номын сангийн стандартаас...
Номын сангийн байрны гэрэлтүүлэг 1.Номын сан »

Сонин хачин

2013 оны "Тэргүүний уншигчид" шалгарлаа.
Аймгийн Нийтийн номын сан нь жил бүр хамгийн о »
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ, ХАМГИЙН ХОСГҮЙ ҮНЭТЭЙ НОМ
  Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүт »
Хамгийн гоё 10 номын сан
Дэлхийн хамгийн гоё 10-н номын сангийн зурган ж »

Номын заяатай эгэлхэн бурхад дуу

 

Онлайн тоолуур

Өнөөдөр2
Өчигдөр13
Энэ долоо хоногт2
Энэ сард337
Нийт21179

Currently are 27 guests and no members online

ЦАГ АГААР

 

САНАЛ АСУУЛГА

Та ямар чиглэлийн ном, хэвлэл, гарын авлага унших хүсэлтэй байна вэ?
You are here:   HomeТөв аймгийн Нийтийн номын сан