Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Танилцуулга
Нийтлэгдсэн огноо %03 %148 %2015 Үзсэн: 1485
Хэвлэх

butets

 
Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Танилцуулга
Нийтлэгдсэн огноо %24 %184 %2011 Үзсэн: 2531
Хэвлэх

tanhimМанай уншлагын танхим нь ойрын фондондоо 2200 гаруй ном хэвлэлтэй. Жилдээ 1020-байнгын уншигч, 5250-ирэгсэд, 13200- ном хэвлэл, мэдээллийн материалаар үйлчилдэг.

Насанд хүрэгчдийн уншлагын танхим нь 16-аас дээш бүх насныханд үйлчилдэг ба нэг ээлжиндээ 80 хүнд үйлчилэх хүчин чадалтай. Манай танхимаар үйлчлүүлж буй уншигчид номоо чөлөөт сонголт хэлбэрээр авч унших, мөн хайлтын компьютер ашиглан номоо хайж олж унших боломжтой юм. Аймгийн Засаг даргын дэмжлэгтэй дохиолол хамгааллын системийн нэг болох радио долгионы хаалга суурьлуулж ном нэг бүрд нууцлалын ялтас байрлуулж ном алдах эрсдэлээс хамгаалагдсан.

Нийтийн уншлагын танхимаас дараах соёл, чөлөөт цагийн ажлыг зохион явуулдаг:

Аймгийн Боловсрол соёлын газартай хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр”, Ахмадын хороотой хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”, “Ухаан далай номоос эхтэй” ном унших нэг сарын аян зэрэг арга хэмжээнүүдийг зохион явуулдаг.

Үйлчлүүлэх журам:

Насанд хүрэгчдийн уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэх 1% цээж зураг ирж үнэ төлбөргүй уншигчын карт нээлгэн тухайн жилдээ үйлчлүүлэх боломжтой.

 
Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Танилцуулга
Нийтлэгдсэн огноо %17 %687 %2011 Үзсэн: 4076
Хэвлэх

 Аймгийн Нийтийн номын сангийн товч танилцуулга


nomiin san

        Төв аймгийн Нийтийн номын сан нь анх 1944 оны 4-р сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 54 дүгээр тогтоолоор олон түмэнд ном хэвлэлээр үйлчлэх үйл ажиллагаагаа эхэлж 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100.000 ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орж үйл ажиллагаагаа явуулж байна. Сан хөмрөгтөө 33384 номтой. Уншигч хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан уламжлалт болон орчин үеийн үйлчилгээг хослуулан 15 төрлийн үйлчилгээг хүргэж байна. Жилд дунджаар 3845 байнгын уншигч 14602 орчим ирэгсэдэд 42125 гаруй ном хэвлэл мэдээллийн материал олгож уншуулдаг. Сүүлийн жилүүдэд электрон цахим мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд интернэт үйлчилгээг шинээр бий болгон ажиллаж эхлээд байна. 2005 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага болсон ба 2008 онд баталгаажуулан уншигч хэрэглэгчдэдээ хэрэгцээтэй байгаа мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 26 сум 30-н сургууль 3 МСҮТөвийн номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх талаар анхааран ажилладаг.

Үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн жилд дундажаар 3.000.000-5.000.000 төгрөгний номыг худалдан авч сан хөмрөгөө баяжуулж уншигч үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна.

Зорилго:

Мэдлэг оюунд тулгууралсан мэдээллийн эрин зуунд дэвшилтэд техник технологийг ашиглан уншигч, үйлчлүүлэгчдэд хэрэгцээт мэдээллийг нээлттэй хүргэх.

Зорилт:

  • Номын сангийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, орон зай харгалзахгүйгээр мэдээлэл хүргэх, солилцох ая тухтай орчин боломжийг бий болгоно.
  • Боловсон хүчний чадварыг сайжруулж, шинэлэг бүхэнд суралцаж, мэдпэг боловсролоо тасралтгүй дээшлүүлнэ.
  • Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ном, хэвлэл, мэдээллийн материалаар сан хөмрөгөө тогтмол баяжуулна.
  • Хэрэглэгчдэд шаардпагатай нэмэлт шинэлэг үйлчилгээг шинээр бий болгон автоматжуулж, үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Уламжлалт үйлчилгээ

Нэмэлт үйлчилгээ

Насанд хүрэгчдын уншлагын танхим

Уулзалт ярилцлага, сургалт зохион байгуулах

Хүүхдийн уншлагын танхим

Цахим үйлчилгээ, хувилан олшруулах, компьютерийн үйличилгээ

Гэрээр ном олгох, зөөврийн номын сангийн үйлчилгээ

Шинэ номын худалдаа

Лавлагаа номзүйн, эрдэм шинжилгээний танхим

Дугуйлан, клуб

Соёл олон нийтийн ажил

Уламжлалт зан заншил, тоглоом наадгай

 
Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Танилцуулга
Нийтлэгдсэн огноо %08 %188 %2011 Үзсэн: 2637
Хэвлэх

Интернэт мэдээллийн танхимын танилцуулга

20150415 100355Интернэт мэдээллийн танхим нь иргэдэд интернэт үйлчилгээ, хувилан олшруулах, компьютерийн үйлчилгээг үзүүлдэг ба уншигч үйлчлүүлэгчдээ хямд зардлаар их мэдээлэл хүргэх зорилго тавин ажилладаг. Манай танхим нь 2007 онд “Дэлхийн зөн” ОУБ-ийн санхүүжилтээр тохижуулагдаж одоо 6ш үйлчилгээний компьютер, өнгөт болон хар принтер, хувлагч, скайнер зэрэг тоног төхөөрөмжтэй тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Үйлчилгээний үнэ:

Интернэт үйлчилгээ 1 цаг нь 300₮, Хувилан олшруулах үйлчилгээ 1 нүүр нь 50₮, скайнер 1 нүүр нь 200₮, өнгөтөөр хэвлэх үйлчилгээ 1 нүүр нь 500₮, хараар хэвлэх 1 нүүр 100₮.

 
Бичсэн Б.Анхбаяр Бүлэг: Танилцуулга
Нийтлэгдсэн огноо %17 %687 %2011 Үзсэн: 2767
Хэвлэх

 

Үйлчилгээ

Тоо хэмжээ

Үнэ /төг/

1

Нийтийн уншлагын танхимд карт нээлгэх

Жилдээ

200

2

Хүүхдийн уншлагын танхимд карт нээлгэх

Жилдээ

200

3

Гэрээр ном олгох танхимд карт нээлгэх

Жилдээ

1000

Хэрэв гэрээр ном олгох танхимын номоор үйлчлүүлэхдээ хугацаа хэтэрсэн тохиолдолд 1 өдрийн 100 төгрөгний төлбөртэй.

4

Сургалтын танхим түрээслэх

1 өдөр

30000

5

Интернэт

1 цаг

300

6

Хувилан олшруулах

1 нүүр

100

7

Өнгөт принтерээр хэвлэх

1 нүүр

500

8

Хар цагаан принтерээр хэвлэх

1 нүүр

100

 

Номын санч нарт

Ном зүй
Ном зүй (Библиография. Bibliography). Герегийн bibliography »
Сургалтын материал
2012 оны 03-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуул »
Ном ангилах ерөнхий зүй
Ном ангилах арга зүйн гол зорилт ангийг зөв, »
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах
Номын санд Номзүйн ажил зохион байгуулах   »

Номын тухай

Шинэ номын мэдээ №3
Та бүхэнд 2011 оны 3-р улиралд Гэрээр ном олгох т »
Номын сангийн стандартаас...
Номын сангийн байрны гэрэлтүүлэг 1.Номын сан »

Сонин хачин

2013 оны "Тэргүүний уншигчид" шалгарлаа.
Аймгийн Нийтийн номын сан нь жил бүр хамгийн о »
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ, ХАМГИЙН ХОСГҮЙ ҮНЭТЭЙ НОМ
  Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүт »
Хамгийн гоё 10 номын сан
Дэлхийн хамгийн гоё 10-н номын сангийн зурган ж »

Номын заяатай эгэлхэн бурхад дуу

 

Онлайн тоолуур

Өнөөдөр7
Өчигдөр12
Энэ долоо хоногт115
Энэ сард329
Нийт21171

Currently are 20 guests and no members online

ЦАГ АГААР

 

САНАЛ АСУУЛГА

Та ямар чиглэлийн ном, хэвлэл, гарын авлага унших хүсэлтэй байна вэ?
You are here:   HomeТөв аймгийн Нийтийн номын санТанилцуулга