Нийтийн уншлагын танхимын танилцуулга

Манай уншлагын танхим нь ойрын фондондоо 2200 гаруй ном хэвлэлтэй. Жилдээ 1020-байнгын уншигч, 5250-ирэгсэд, 13200- ном хэвлэл, мэдээллийн материалаар үйлчилдэг.

Насанд хүрэгчдийн уншлагын танхим нь 16-аас дээш бүх насныханд үйлчилдэг ба нэг ээлжиндээ 80 хүнд үйлчилэх хүчин чадалтай. Манай танхимаар үйлчлүүлж буй уншигчид номоо чөлөөт сонголт хэлбэрээр авч унших, мөн хайлтын компьютер ашиглан номоо хайж олж унших боломжтой юм. Аймгийн Засаг даргын дэмжлэгтэй дохиолол хамгааллын системийн нэг болох радио долгионы хаалга суурьлуулж ном нэг бүрд нууцлалын ялтас байрлуулж ном алдах эрсдэлээс хамгаалагдсан.

Нийтийн уншлагын танхимаас дараах соёл, чөлөөт цагийн ажлыг зохион явуулдаг:

Аймгийн Боловсрол соёлын газартай хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр”, Ахмадын хороотой хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”, “Номын сайн нөхөр сургууль,анги хамт олон” ном унших нэг сарын аян зэрэг арга хэмжээнүүдийг зохион явуулдаг.

Үйлчлүүлэх журам:

Насанд хүрэгчдийн уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэх 1% цээж зураг 200 төгрөгөөр уншигчын карт нээлгэн тухайн жилдээ үйлчлүүлэх боломжтой.


Нийтлэгдсэн: 2018-08-28 02:08:48