Цахим мэдээллийн танхимын танилцуулга
Цахим мэдээллийн танхимын танилцуулга
 
Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Д.Нацагдоржийн нэрэмжит танхим”-ыг цахим танхим болгон өргөжүүллээ. Уг танхимаар иргэд, уншигчид интернетийн үйлчилгээ авахаас гадна сонсдог уншдаг, ярьдаг номыг цахим хэлбэрээр унших орчин бүрдүүллээ. Цахим мэдээллийн танхим нь иргэдэд интернэт үйлчилгээ, хувилан олшруулах, компьютерийн үйлчилгээг үзүүлдэг ба уншигч үйлчлүүлэгчдээ хямд зардлаар их мэдээлэл хүргэх зорилго тавин ажилладаг. Манай танхим нь 2007 онд “Дэлхийн зөн” ОУБ-ийн санхүүжилтээр тохижуулагдаж одоо 6ш үйлчилгээний компьютер, өнгөт болон хар принтер, хувлагч, скайнер зэрэг тоног төхөөрөмжтэй тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.
 
 
Үйлчилгээний үнэ:
 
Интернэт үйлчилгээ 1 цаг нь 300₮, Хувилан олшруулах үйлчилгээ 1 нүүр нь 100₮, скайнер 1 нүүр нь 200₮, өнгөтөөр хэвлэх үйлчилгээ 1 нүүр нь 500₮, хараар хэвлэх 1 нүүр 100₮.

Нийтлэгдсэн: 2018-06-26 18:18:50