Гэрээр ном олгох танхимын танилцуулга
Гэрээр ном олгох танхимын үндсэн гол үйлчилгээ, үүрэг зорилго нь аймгийн төвийн насанд хүрэгсдэд гэрээр ном олгон үйлчлэхээс гадна төв хөдөөгийн номын сангуудтай номын солилцоо хийж явуулын номын сангийн үйлчилгээгээр сургууль, албан газар болон багийн төвүүдээр үйлчилж олон арга хэмжээг хамтран зохион явуулдаг.Мөн соёлч боловсон харьцан түргэн шуурхай үйлчилэхэд оршино.
 
Манай танхим  2000 гаран  номтой ойрын фондтой үйл ажиллагаа явуулж байна.
 
Уран зохиолын болон бусад шинжлэх ухааны номуудаар фонд баяжилт хийгдсэн. Уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинээр хэвлэгдэн гарсан роман,тууж ,шинжлэх ухаан,танин мэдэхүйн номнуудаар үйлчилж байна.Фондын ном тус бүр техник ажиллагаа болон электрон катологт  бүрэн гүйцэд орсон . Уншигч үйлчлүүлэгч өөрийн хэрэгцээт номоо чөлөөт сонголт хэлбэрээр буюу электрон катологи ашиглан олж хайх бүрэн боломжийг хангасан.
 
Жилд 600 гаран байнгын уншигч, 1460  ирэгсэд, 3040   ном хэвлэлээр үйлчлэх   төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
Улирал бүр шинэ ном хэвлэлээр фондоо баяжуулж Фонд эргэлт 80-аас 90% -тай ажилладаг
 
Үйл ажиллагаа
 
Уншигч хэрэглэгч өөрийн хэрэгцээт ном хэвлэлээ гэрээр авч унших үйлчилгээг явуулах
Байгууллага ,албан газар ,аж ахуйн нэгж үүдэд зөөврийн болон явуулын номын санг   ажиллуулж хамтын гэрээ байгуулан номоо хамтарч ажилладаг.
Тухайн оны шилдэг ном, тэргүүний уншигчийг шалгаруулах
Фондын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор номыг сэргээн засварлах эмх цэгцтэй байлгах
Уншигчийн ая тухтай байдлыг хангасан соёлч боловсон үйлчилгээг үзүүлэх
Уншигчаас хэрэгцээт  номын захиалга авах,  шинэ ном хэвлэлээр фондоо баяжуулдаг
Хөдөө орон нутгийн номын сангуудад номын солилцоо болон явуулын номын санг ажиллуулах  Мэргэжлийн туслалцаа үзүүлэх
.Байгууллага, аж ахуйн ,нэгж тус бүрээр нь судалгаа гаргаж  хамрагдахгүй байгаа газруудад хүрч үйлчлэх.
 Манай танхимаас дараах соёл олон түмний ажлыг зохион явуулдаг.
 
Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран  Зуунмод сумын аврага шалгаруулах Өсвөрийн Шатрын тэмцээнийг зохион байгуулах
 Зуунмод суманд ажиллаж амьдардаг зохиолч залуу шүлэг найраглал бичиж туурвидаг яруу найрагчдын уулзалт өдөрлөг зохион байгуулах
Албан газар аж ахуйн нэгж байгууллага дээр зөөврийн номын санг ажиллуулж”20 номын хожил”,АХА тэмцээнийг зохиох
 Гэрээр ном олгох журам
 
 Уншигчдад гэрээр ном олгохдоо 16-гаас дээш насныханд иргэний үнэмлэхээр үйлчилнэ.
 
Гэрээр ном авахыг хүссэн уншигч болон насанд хүрээгүй уншигчийн эцэг, эх, асран хамгаалагчийн нь хүчинтэй иргэний үнэмлэхийг номын санд авч үлдэх ба захирлын тушаалаар батлагдсан төлбөртэй үйлчилгээний тарифын дагуу төлбөрийг хийх
Уншигчийн картыг 1000 төгрөгөөр  нээлгэж тухайн ондоо хэрэгцээт номоо авч унших бүрэн боломжтой
Номыг ажлын 3-5 хоногийн хугацаатай олгоно
Уншигчдад нэг удаа 3 хүртлэх ном олгож үйлчилнэ
Уншигч гэрээр авсан номоо хугацаандаа авчрах үүрэгтэй  бөгөөд шаардлагатай тохиолдолд сунгуулж болно
Номыг 3-5 хоногийн хугацаатай олгох ба хугацаа хэтэрсэн  тохиолдолд 1 хоногт 1 номыг 300 төгрөгийн торгууль оногдуулан тооцно.
Уншигчдад гэрээр ном олгохдоо номын санч уншигчийн картан дээр авсан номын тоо буцах хугацааг тэмдэглэнэ
Уншигчийн картыг танхимын номын санч нээх бөгөөд карт дууссан тохиолдолд дахин шинээр карт нээнэ
Уншигч ном гэрээр авах тохиолдолд иргэний үнэмлэхээ номын барьцаанд үлдээнэ
Уншигч номыг цэвэр нямбай хэрэглэх буюу номын хуудсыг урж ,гэмтээж хувилан олшруулж хуулбарлахыг хориглоно.
үнэт ховор, цөөн хувьтай, үнэтэй, цахим ном, тогтмол хэвлэл, нэвтэрхий толь бичиг, лавлагааны материалууд болон номын сан хоорондын солилцоогоор авсан ном хэвлэлийг гэрээр олгохгүй.
Өөр уншигчийн картан дээр ном олгохгүй.
Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журмын дагуу хариуцлага хүлээннэ.
Уншигчдын анхааралд:
 
 Уншигчийн картан дээр гэрээр авсан номоо танхимын номын санчаар заавал тэмдэглүүлэх үүрэгтэй
 
Уншигч гэрээр авсан номоо буцааж өгөхдөө хүлээн авсан тэмдэглэгээнд хяналт тавина.
 
Номон дээр зурж тэмдэглэх, хуудас нугалах, урах, номын санчийн зөвшөөрөлгүй номыг авч гарах, гэртээ авч явахыг хориглоно


Нийтлэгдсэн: 2018-06-26 18:20:44