Хүүхдийн уншлагын танхимын танилцуулга
Тус танхим нь Нэг ээлжиндээ 40 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, ойрын фондондоо нийт 1650 ширхэг номтой Үүнээс уран зохиол 20% бусад шинжлэх ухааны номууд 80% эзэлдэг боловч Хүүхдийн нас сэтгэхгүй онцлогт тохирсон ном хэвлэлийн материалаар фондоо байнга баяжуулдаг ба Фонд эргэлт 70% тай байдаг.
 
Хүүхдэд ном хэвлэл мэдээллийн материал хүргэхээс гадна Хүүхдийн оюун ухаан танин мэдэхүйг хөгжүүлэх зорилгоор Ардын уламжлалт тоглоом наадгайн зан үйлийн танхимийг ажиллуулдаг.
 
 
Хамрах хүрээ
 
0-16 насны хүүхэд багчуудад төрөл бүрийн уншлага үйлчилгээ явуулахаас гадна цэцэрлэгүүд дээр очиж чанга уншлага хийдэг.
 
Мөн уншигч хүүхдүүдийнхээ дунд соёл олон түмний ажилуудыг зохион байгуулдаг Үүнд:
 
Аймгийн хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран "Уран жиргээ" аймгийн аврага шалгаруулах
Сургуулийн өмнөх насныханы дунд "Үлгэрийн баатарууд амилсан"
ЕБС –ын сурагчдыг номтой нөхөрлүүлэх, ном унших анги хамт олон болгох зорилгоор "Ухаан далай номоос эхтэй" сэдэвт нэг жилийн аяныг жил бүр зохион явуулдаг.
Үйлчилгээнд хамрагдах журам
 
Хүүхдийн уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ үнэ төлбөргүй уншигчийн картыг нээлгэж үйлчлүүлнэ. Уншлагын танхимийн номыг гадуур гаргахгүй цэвэр нямбай унших хэрэгтэй. Тухайн уншигч уншсан номоо уншигчийн картанд заавал тэмдэглүүлэх ба оны эцэст тэргүүний уншигч хүүхдүүдээ шалгаруулан шагнаж урамшуулдаг.
 

Нийтлэгдсэн: 2018-06-26 18:22:29