Номын баяр

Номын баярыг угтаж Аймгийн нийтийн номын сангаас хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, үлгэр туульсаа анхаарал тавин сонсох, оюун ухаан ой тогтоолтыг хөгжүүлэх, номын сангийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор Зуунмод сумын “Ирээдүй цогцолбор” цэцэрлэгийн “А,Б,В” байр, “Унагалдайн андууд” Б байрны  нийт 4 бүлэгт 42 ш номыг бэлэг болгон өгч “Ангийн номыг сан”-тай болголоо. Мөн Наранцэцэг, Мөнхтуяа, М.Ууганчимэг Д.Эрдэнэчимэг багштай нийт 86 хүүхдүүдэд “Рашааны домог”, “Заан огтоно хоёр”, “Нугасны муухай дэгдээхий”  үлгэрийн цаг хийлээ.

 


Нийтлэгдсэн: 2020-09-29 08:23:29