Батсүмбэр, Баянчандмань сумдад "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа

Нийгмийн салбарын харьяа байгууллагууд Батсүмбэр, Баянчандмань сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байгууллагын үйл ажиллагааг танилцууллаа. Аймгийн нийтийн номын сан нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр Зөөврийн номын сангийн үйлчилгээгээр сум, сургуулийн номын санд нийт 68 номыг 1 сарын хугацаатайгаар олгож, өдөрлөгөөр зөөврийн номын сангаар 18 хүнд 37 номоор үйлчиллээ. Шинэ номын худалдаагаар 189,800 төгрөгний борлуулалт хийсэн. Сумын номын сангийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэж сэтгэл ханамжийн судалгааг 21 иргэдээс авсан. Сум, сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Батсүмбэр сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн “А” бүлэгийн 29 хүүхэд, ЕБС-ийн Амарзаяа багштай 2г ангийн 18 сурагч, Баянчандмань сумын ЕБС-ийн Даариймаа багштай 1б ангийн 32 сурагчид, “Одод” цэцэрлэгийн Ариунаа багштай Ахлах бүлэгийн 26 хүүхдэд нийт 4 бүлэгт 24 ш номыг бэлэг болгон өгч “Ангийн номыг сан”-д хандивлан нийт 95 хүүхдүүдэд “Рашааны домог”, “Заан огтоно хоёр”, “Нугасны муухай дэгдээхий”  үлгэрийн цаг хийлээ. Нийт 177 иргэдээс 65 эрэгтэй, 112 эмэгтэй иргэдэд хүрч үйлчиллээ.

 


Нийтлэгдсэн: 2020-10-01 09:47:42