Монголын номын санчдын тэмцээн

Номын сангийн  албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх,  бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжлийн төвшинд харилцан туршлага солилцох болон хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгууллалаа. Уг тэмцээнийг  Төв аймгийн нийтийн номын сан, Төв аймгийн спортын холбоод, Монголын Номын Сангуудын Консорциум хамтран Төв аймагт 10 дугаар сарын 24,25 ны өдрүүдэд спортын 5 төрлөөр амжилттай зохион байгууллаа.

  • Шатрын эрэгтэй төрөл: 1-р байр ХААИС-н Д.Нямбазар, 2-р байр Төв аймгийн Б.Батжаргал, 3-р байр Дорнод аймгийн Г.Цолмон
  • Шатрын эмэгтэй төрөл: 1-р байр Дорнод аймгийн Ц.Оюунномин, 2-р байр Дорноговь аймгийн Э.Цэндсүрэн, 3-р байр ШУТИС-н Н.Наранбилэг
  • Теннисний эрэгтэй төрөл: 1-р байр Ховд аймгийн Д.Нямгэрэл, 2-р байр Сүхбаатар аймгийэн П.Анхбаяр, 3-р байр ҮБХИС-н А.Намхайням
  • Теннисний эмэгтэй төрөл: 1-р байр МУБИС-н Д.Ганцэцэг, 2-р байр Хүүхдийн номын сангийн С.Адьяаням, 3-р байр Говь-Алтай аймгийн М.Ганчимэг
  • Дартсын төрөл: 1-р байр МУБИС, 2-р байр Сүхбаатар, 3-р байр ШУТИС
  • Гар бөмбөгийн холимог төрөл:  1-р байр Орхон, 2-р байр ҮБХИС,3-р байр Өвөрхангай
  • Гар бөмбөгийн эмэгтэй төрөл:  1-р байр Хэнтий, 2-р байр Ховд, 3-р байр Төв аймаг
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөл:  1-р байр МУБИС, 2-р байр ҮБХИС,3-р байр Хотын номын сан
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөл:  1-р байр МУБИС, 2-р байр ХААИС,3-р байр Төв аймийн баг тамирчид тус тус байр эзэлж багийн нийт дүнгээр
  • 1-р байранд ҮБХИСургуулийн хамт олон, 2-р байрыг зохион байгуулагч Төв аймаг, 3-р байрыг Орхон аймгиын баг тамирчид шалгарлаа.


Нийтлэгдсэн: 2020-10-27 03:04:21