“НОМЫН САН-ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ” сургалт зохион байгууллаа

Аймгийн ЗДТГазрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймаг, сум, сургуулиудын номын санч нарын сургалт семинарыг “НОМЫН САН-ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ”сэдвээр Нийтийн номын сан, ЕБС-МСҮТ номын санч нарын дунд зохион байгууллаа.  Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Д. Эрдэнэтогтох,Үндэсний номын сангийн арга зүй эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Д. Энхтунгалаг, Номзүйч Т.Наранчимэг, Сүлжээний инженер Т.Наранзул, Цахим ном бүрдүүлэгч П.Гийхнаран нар “Цахим үйлчилгээ, цахим мэдээлэл”, “Номзүйн төрөл, үйлчилгээ”, “Үндэсний номын сангийн Кохо системийн онцлог, ач холбогдол”, “Үндэсний номын сангийн баримтат өвийг тоон хэлбэрт оруулж байгаа өнөөгийн байдал” сэдвээр сургалтыг зохион байгуулж номын сангийн олон нийтийн арга хэмжээ, жилийн ажлын төлөвлөлт, мэргэжлийн талаар дутагдалтай оновчтой байгаа асуудлуудаар санал солилцлоо. Сургалтанд нийт 59 номын санч 86,7% хамрагдсан.

 


Нийтлэгдсэн: 2020-10-27 06:29:19