“Mongolian library Update 2020” VII удаагийн зөвлөгөөн

Соёлын яам, Монголын номын санчдын консорциум, Дотоод хэргийн их сургууль хамтран “Mongolian library Update 2020” VII удаагийн зөвлөгөөнийг 2020 оны 10 сарын 23 өдөр зохион байгууллаа. Аймгийн нийтийн номын сангийн захирал А. Ням-Од, номын санч Н. Даваасүрэн нар зөвлөгөөнд оролцлоо. Номын санчдын ур чадвар, мэргэжил боловсролыг дээшлүүлж суралцах, хөгжих, харилцан  санал бодол, туршлагаа хуваалцсан үр дүнтэй хэлэлцүүллэг боллоо.

 


Нийтлэгдсэн: 2020-10-27 06:32:31