Lib4u номын сангийн шинэ хувилбар сургалт авсан тайлан.

LIB4U НОМЫН САНГИЙН ПРОГРАМЫН ШИНЭ ХУВИЛБАР                                НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТАЙЛАН

  2021.03.22                                                                                                                         Зуунмод

  • Номын сангийн Lib4U програмын шинэ хувилбар нэвтрүүлэх сургалтыг “ВОЛВЕС” ХХК-ний инженер Б. Гантулга номын сангийн мэргэжлийн албан хаагчдад  2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахимаар сургалт зохион байгуулж, дадла
  • га ажил явууллаа.
  • Сургалтаар Электрон каталогт номын каталогын тодорхойлолтыг програм хэрэглэдэг дотоодын номын сангуудаас хялбар хуулах, SBN-ээр нь гадаадын бүртгэлийн сангуудаас татаж авах, уншигчийн зураасан кодтой үнэмлэх, материалын зураасан код, формуляр хэвлэх, тооллого явуулах, тайлан мэдээ гаргах мэдлэгийг олж авсан.
  • Номын сангийн Lib4U програмын шинэ хувилбар  нь орчин үеийн үүлэн технологи дээр суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл найдвартай, тасралтгүй а
  • жиллагаа бүхий дата төвүүдэд байрлах мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан.    
  • Номын сангийн Lib4U програмын шинэ хувилбар  нь номын сангийн электрон каталог болон электрон материалууд нь автоматаар интернэтэд  байрлах тул хэрэглэгчид хүссэн газраасаа хандах боломжтой. Компьютер, таблет, гар утас гэх мэт ухаалаг төхөөрөмжүүд дээр үйлдлийн систем харгалзахгүй, дурын вэб хөтөч дээр ашиглах давуу талтай болсон.

 

 

 

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2021-03-22 14:00:12