“Утгын чимэг” уран уншлагын уралдаан

Эх орончдын өдөр, Монголыг зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сангаас “Утгын чимэг” уран уншлагын уралдааныг зохион байгууллаа. Эх хэлнийхээ үгийн сангийн яруу сайхантай танилцах, богино өгүүллэгийг уран тод уншиж сурах арга барилыг эзэмшүүлэх, оюуны боловсрол олгох, авъяасыг нээн хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилго бүхий уралдаанд 8 сумын 16 уран уншигч оролцож монголын зохиолчдын богино өгүүллэгээс сонгож өрсөлдсөнөөс Тэргүүн байрт Алтанбулаг сумын уран уншигч Б.Батдэлгэр, Дэд байрт Мөнгөнморьт сумын уран уншигч А.Жалбий, Гутгаар байрт Зуунмод сумын уран уншигч А.Цэндсүрэн, тусгай байрт Эрдэнэ сумын уран уншигч Л.Мөнх-Оргил нар тус тус шалгарсан юм.


Нийтлэгдсэн: 2019-04-08 12:16:54