Аймаг хотын номын санчдын тэмцээнийг зохион байгуулхаар болоо

Аймаг хотын номын санчдын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 6 төрлийн тэмцээн 2019 оны 04 сарын 26-28 өдрүүдэд Орхон аймагт болж 16 аймаг, хотын 190 гаруй номын сангийн тамирчид 123 багц медалын төлөө өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр Орхон аймгийн Номын төв нэгдүгээр байр, Ховд аймгийн төв номын сан хоёрдугаар байр, Дорнод аймгийн төв номын сан гуравдугаар байр, Булган аймгийн төв номын сан тусгай байранд тус тус шалгарлаа. Тэмцээнд Төв аймгийн баг тамирчид Шатар, Ширээний теннисний төрөлд оролцож Ширээний теннисний эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртлээ. Уг тэмцээнийг 2020 онд зохион байгуулах эрхийг төв аймагт зохион байгуулхаар болж шилжин явах тугийг авлаа.

 


Нийтлэгдсэн: 2019-05-02 03:59:56