ЯПОН УЛСЫН ТОТТОРИ МУЖИЙН НОМЫН САН, МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Төв аймаг нь Японы Тоттори мужтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоогоод 20 жил болж байна. Энэ хүрээнд Төв аймгийн нийтийн номын сангийн дарга Аймгийн музейн захирал, Эрдэнэ сумын соёлын төвийн эрхлэгч нар Тоттори мужийн музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцах богино хугацааны дадлагажигчаар ажиллалаа.  

Тоттори мужийн номын сан нь хөмрөгтөө 1.140.000 ширхэг номтой жилд 1 тэрбум 2 сая иений ном худалдаж авдаг.Ихэнх номыг орон нутгийн номын дэлгүүрүүдээс худалдаж авч номын сан, номын дэлгүүр нь харилцан бие биеээ нөхөх хамтын ажиллагаатай, 25 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Номын сангийн үйл ажиллгаанд сайн дурын ажилчид идэвхитэйгээр оролцдог.

 

Тоттори мужийн номын сангийн зорилго: Иргэдэд хүрч үйлчлэх, орон нутагт хувь нэмрээ оруулах номын сан

Тоттори мужийн номын сангийн зорилт:

  • Ажилд амьдралд хэрэгтэй номын сан
  • Хүний хөгжлийг дэмжих номын сан
  • Тоттори мужийг хөгжүүлж дэлхийд таниулах номын сан
  • Эрдэм мэдлэгийн бааз номын сан гэсэн 4 зорилттой ажилладаг.

Цаашдын хамтын ажиллагаа

  • Хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр боловсон хүчнээ солилцох хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх
  • Номын сан хооронд хамтын ажиллагаа тогтоож, харилцан биенээсээ суралцаж муж, аймгаа сурталчилах ажлуудыг номоор дамжуулан зохион байгуулахаар харилцан тохиролцлоо

 


Нийтлэгдсэн: 2019-05-10 04:17:17