“ Үлгэрийн баатрууд амилсан нь” тэмцээн

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ Үлгэрийн баатрууд амилсан нь” тэмцээнийг 2019 онд Аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Тэмцээнийг БСУГ, ДЗөнТОНХ, АННСан хамтран зохион байгуулж, бүсээс шалгарсан 6 багийн 40 хүүхэд багачууд өрсөлдөж, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьлоо.

Тэмцээний:

  1. р байранд: Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн Эрдэм- 2 баг

2 р       байранд: Зуунмод сумын Бумбардай цэцэрлэгийн Эрдэм- 1 багx`

3 р     байранд: Аргалант сумын Янзага багууд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдаж,

Тусгай байран орсон 3 багт Өргөмжлөл хадгалуулж нийт оролцсон 40 хүүхдэд ДЗөн ТОНХХ-ийн хамт олон гарын бэлэг гардуулав. Бага насны хүүхдийн хэл ярианы баялаг нэмэгдэж, эх хэлээрээ зөв цэвэр, яруу тод ярьж, бие биенээ хүндэтгэн талархаж сурах, зохиолын баатрын дүрээр дамжуулан хүний сайн, муу чанарыг ялгаж, тэдний өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх үр дүнтэй тэмцээн болсон.

 

 


Нийтлэгдсэн: 2019-06-06 02:38:35