Номын хур-2019

Жил бүрийн 9-р сард монгол улсын хэмжээнд зохион байгуулдаг. “Үндэсний номын баяр”-ыг тохиолдуулан Төв аймгийн залуус ТББ, Тархи цэнэглэгч номын клуб санаачлан “Номын хур-2019” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн нийтийн номын сан хамтран оролцож Монгол Туургатан Театрт зөөврийн номын сангийн үйлчилгээ хүргэж, Соёмбо принтинг, Номын коллектор ХХК-тай хамтран 20%-н хямдралтай номын худалдаа зохион байгуулж, “Номын хур-2019” номын үзэсгэлэн гаргаж, нийт 148 хүн хамрагдсан байна. “Уншлагыг дэмжих аян”-ы хүрээнд Нийгмийн салбарийн байгууллагуудын дунд зохион явуулсан 1 сарын аяны дүн гарч Тэргүүн байрыг Гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн газар, Дэд байранд Боловсрол соёл, урлагын газар, Гутгаар байрыг аймгийн музейн хамт олон шалгаран шагналаа гардан авлаа.


Нийтлэгдсэн: 2019-09-18 02:20:41