Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
  • Заамар сум, Хайлааст багт НБХ-ийн харьяа байгууллагуудаас төрийн үйлчилгээг сурталчлах, хүртээмжтэй хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх, төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж 70 хүнд хүрч үйлчиллээ. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр Аймгийн нийтийн номын сан нь зөөврийн номын сангийн үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд үйлчлэх зорилгоор сумын номын санчидтай гэрээ байгуулан сум, сургуулийн номын санд нийт 40 номыг 01 сарын хугацаатайгаар олгосон. Өдөрлөгөөр зөөврийн номын сангаар 7 хүнд 10 номоор үйлчиллээ. Шинэ номын худалдаагаар үйлчилгээ хүргэхэд 41 ширхэг 132,200 төгрөгний ном худалдсан. Үүнд сүүлийн үед гарч буй уран зохиолын ном, хүүхдийн үлгэр болон буддаг ном түлхүү худалдаалагдаж байна.

Нийтлэгдсэн: 2019-09-18 02:32:59