Төв аймгийн Баян, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр сумдад соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаа сурталчиллаа
  • Төв аймгийн соёл урлагийн байгууллагуудтай хамтран Баян, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр сумдад соёл урлагийн үйл ажиллагаа сурталчлах өдөрлөгийг удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллалаа. Аймгийн нийтийн номын сан нь сум сургуулийн номын сангуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн Сумдын иргэдэд шинэ номын худалдааг зохион байгуулж шинэ номоор үйлчлэн 200 гаруй мянган төгрөгний борлуулалт хийсэн. Архуст сумын цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд “Алтан намар-2019” арга хэмжээ зохион байгуулан чацаргана хурааж борлуулалт хийн олсон орлогоороо хүүхэд бүр ном авч цэцэрлэгийн номын сангийнхаа фондыг баяжуулсан нь онцлог бусаддаа үлгэр жишээ болсон ажил боллоо.


Нийтлэгдсэн: 2019-10-03 02:05:24