Шинэ тоног төхөөрөмж хүлээн авлаа.

Д. Нацагдоржийн нэрэмжит аймгийн нийтийн номын санд орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн хөрөнгөөр шийдвэрлэсэн “Цахим номын сан” хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг даргын “Битлинк” ХХК- тай байгуулсан гэрээний дагуу тус компаны хамт олноос ном баримт цахимжуулагч /Документ скайнер/, Зөөврийн компьютер /Dell vestro 3501/, цахимжуулсан номын эхийг хадгалах төхөөрөмж /WD brand My book зөөврийн хард/, цахим ном, цахим хуудас, ухаалаг дэлгэц зэргийг хүлээн авлаа. “Цахим номын сан”-тай болсноор Төв аймгийн түүхийн хэлхээ “Анхдугаар V жил сонинг цахим хэлбэрт оруулах боломж бүрдлээ.

Та сонирхож магадгүй..