ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАНХИМ

Гэрээр ном олгох танхим нь 12256 гарүй номтой, гэрээр ном олгож уншуулахаас гадна танхимдаа уншигч хүлээн авч үйлчилгээ үзүүлэх боломжтой.ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид ,насанд хүрэгчдэд зориулан уранзохиол ,танин мэдэхүйн,хувь хүний хөгжил, байгалийн шинжлэх ухаан,анагаахын шинжлэх ухаан,түүхийн шинжлэх ухаан зэрэг нарийн мэргэжлийн номнуудыг,уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн , сан хөмрөгтөө номын баяжилтаа хийж,чөлөөт сонголттойгоор үйл ажиллгаагаа явуулж байна .

Гэрээр ном олгох танхимаар үйлчлүүлэхдээ:

• номын сангийн уншигчийн карт нээсэн байх

• гэрээр ном авахыг хүссэн уншигч болон насанд хүрээгүй уншигчийн эцэг, эх, асран хамгаалагчийн нь хүчинтэй иргэний үнэмлэхийг номын санд авч үлдэх

• гэрээр ном олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан хугацааг тогтоох

• үнэт ховор, цөөн хувьтай, үнэтэй, цахим ном, тогтмол хэвлэл, нэвтэрхий толь бичиг, лавлагааны материалууд болон номын сан хоорондын солилцоогоор авсан ном хэвлэлийг гэрээр олгохгүй.

• ном товхимолыг 3-5 хоногийн хугацаатай олгоно.

• өдөр бүр үйлчилгээний цагаар гэрээр ном олгох

• номын санч гэрээр олгосон ном бусад материалыг буцааж авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж авах

• уншигч нь гэрээр авах номын бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалгаж гэмтэлтэй бол буцааж өгөх

• Гэрээр авсан номыг хоног хэтрүүлэн авчирахад торгууль төлнө.