Category: Мэдээ

Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Номтой зочин” үйл ажиллагааг Төрийн болон Төрийн бус байгууллага, ААНэгжүүдийн дунд зохион байгуулж #ТӨВ_АЙМГИЙН_МУЗЕЙ-н хамт олонд “Ном уншихын ач тус” сэдэвт сургалт хийн, “Үнэгүй карт” нээж зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэн, номын сангийн үйлчилгээний талаарх судалгааг авлаа.

МУЗЕЙН ХАМТ ОЛОНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

2024 оны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол уламжлалт өв соёл” арга хэмжээний хүрээнд:

-Монгол бахархал -Монгол үндэсний дээл -Морин хуур хөгжмийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн өнөөдрийн арга хэмжээнд хүүхэд, багачууд хүрэлцэн ирж морь уралдуулах, алга мэлхий өрөх, шагай шүүрэх зэрэг өв уламжлалт тоглоом наадгайгаар тоглон номын...

Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Монгол уламжлалт өв соёл” арга хэмжээний хүрээнд Монгол ёс заншил, уламжлалын талаарх бүтээл болон номуудаар үзэсгэлэн гаргалаа.

02-р сарын 07-ны Лхагва гарагт номын сангаар үйлчлүүлж буй иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг монгол хувцасаа өмсөж үйлчлүүлэхийг уриалж байна.

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Гадаад харилцаа-Хамтын ажиллагаа” сарын аяны хүрээнд “АНИМЭ гар зургийн уралдаан”, “Миний мэдэх Солонгос Улс” эссэ бичлэгийн уралдаан тус тус зохион байгуулагдлаа. Үүнд:

4-6-р ангийн дунд 1-р байр Батсүмбэр сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Ц.Чинболор 2-р байр ХЦДС-ийн 6а ангийн сурагч М.Хулан 3-р байр ХЦДС-ийн 6а ангийн сурагч Ц.Анунгоо 7-9-р ангийн дунд 1-р байр Монгени 5-р сургуулийн...