НАСАНД ХҮРЭГЧДИЙН УНШЛАГЫН ТАНХИМ

Аймгийн Нийтийн Номын Сан нь 2020 онд засвар шинэчилэл хийн, шинэ тавилга тоног төхөөрөмжөөр танхимаа тохижуулсны нэг нь  “Насанд хүрэгчидийн уншлагын танхим”юм.Насанд хүрэгчидийн уншлагын танхим нь 60гаруй уншигчийн суудалтай,чөлөөт сонголтын номтой. Сан хөмрөгтөө 12000гаруй номтой, насанд хүрэгчид болон ЕБС-ын 7-12 ангийн хүүхэд багачуудын оюуны хэрэгцээнд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.Жил бүр уншигч хэрэглэгчидийн хэрэгцээт номын саналыг бүртгэн авч, шинэ номоор фонд баяжилтаа хийж байна.

Насанд хүрэгчидийн уншлагын танхимд дараах үйл ажиллагаа  явагддаг.Үүнд:

  • Уншлага үйлчилгээ
  • Гэрээр ном олгох
  • Номын сэлбэн засалт
  • Шинэ номоо бүртгэн авч электрон катологит оруулж уншилтанд гаргадаг
  • Зөөврын номын сангийн үйлчилгээ (Хөдөө орон нутагт, байгууллагуудад хэрэгцээт номоор үйлчилдэг)
  • Үзэсгэлэн(Сэдэвчилсэн болон шинэ номын үзэсгэлэн)
  • Уншигч хэрэглэгчийн судалгаа
  • Санал хүсэлтийн дэвтэр