УИХ-ЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөрУлаанбаатар хот

Дугаар 52

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.”Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.”Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/”Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай хууль тогтоомжийн төслийг боловсруулах;

2/”Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ