ХҮҮХДИЙН УНШЛАГЫН ТАНХИМ

Аймгийн Нийтийн Номын Сан нь 2020 онд засвар шинэчлэл хийн, шинэ тавилга тоног төхөөрөмжөөр танхимаа тохижуулсны нэг нь  “Хүүхдийн уншлагын танхим”юм. “Хүүхдийн уншлагын танхим” 60 уншигчийн суудалтай, чөлөөт сонголттой, сан хөмрөгтөө 9000 орчим номын фондтой, ЕБС-ийн 1-6 ангийн хүүхэд багачуудын оюуны хэрэгцээнд нийцүүлэн ном хэвлэлээр үйлчилгээ үзүүлдэг. Жил бүр  уншигч, хэрэглэгчдийн хэрэгцээт номын саналыг бүртгэн авч, шинэ номоор фонд баяжилтаа хийж байна.

Хүүхдийн уншлагын танхимд дараах үйл ажиллагаа  явагддаг.Үүнд:

  • Уншлага үйлчилгээ
  • Ном сэлбэн засалт
  • Шинэ номыг хүлээн авч бүртгэн, техник ажиллагаа хийн электрон катологит оруулан уншлаганд гаргадаг.
  • Зөөврийн номын үйлчилгээ /байгууллагууд болон хөдөө орон нутагт хэрэгцээт номоор үйлчилдэг/
  • Үзэсгэлэн / сэдэвчилсэн ба шинэ номын/
  • Төрөл бүрийн соёл олон нийтийн ажлууд
  • Уралдаан тэмцээн / гар зураг, бүтээлийн г.м/
  • Кино өдөр / цэцэрлэгийн хүүхдүүдэд үлгэр үзүүлж, харилцан ярилцаж, төрөл бүрийн бүтээл хийлгэдэг./
  • Уншигч хэрэглэгчийн судалгаа
  • Санал хүсэлтийн дэвтэр