Аймгийн нийтийн номын сангаас “УХААРЛААС УРГАСАН БОДОЛ” яруу найргийн уралдааныг Аймгийн нийт сумдын ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдааны зорилго нь Яруу найргийн авьяас сонирхолтой өсвөр залуу үеийнхний уран зохиолын авьяас билгийг хөгжүүлж, Монгол хэлнийхээ яруу тансаг үг баялгийг мэдэрч, эх хэлний баялаг санг аривжуулах, уран сайхнаар сэтгэж бичих чадварыг сайжруулах, соён гэгээрүүлэх, шинээр төрж буй залуу авьяастнуудыг нээн илрүүлэх Төв аймгийн зохиолч, уран бүтээлчдийн залгамж халааг үргэлжлүүлэхэд оршино.
1-р шатны шалгаруулалтанд нийт 7 сумын 75 яруу найрагч хүүхэд оролцсноос 2-р шатанд 25 сурагч тэнцсэн. Аймгийн нийтийн номын сан дээр 2, 3-р шатыг зохион явуулж нэгдсэн дүнгээ гаргалаа Үүнд:
1-р байранд Зуунмод сумын ХЦАС-ийн 12А ангийн сурагч Б. Сарантуяа
2-р байранд Зуунмод сумын 5-р сургуулийн 11Б ангийн сурагч Б.Цолмон
3-р байранд Эрдэнэсант сумын 11А ангийн Д. Мягмарсүрэн
Тусгай байранд Лүн сумын М. Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа. Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.