АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, НОГООН ХӨГЖИЛ БУЛАНГ ТОХИЖУУЛЛАА

Төв аймгийн “Аялал жуулчлалын хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г боловсруулсан эрдэмтдийн багийн хамт олноос Нийтийн номын санд “Аялал жуулчлал, ногоон хөгжил” буланг тохижууллаа. Энэхүү буланд стратеги төлөвлөгөөг боловсруулсан эрдэмтийн багийн хамт олон өөрсдийн номын сангийн болон өөрсдийн туурвисан бүтээлүүд зэргээс бүрдсэн 150 гаруй ном, тохимол, эрдэм шинжилгээний бүтээлийн судалгаа тайлангуудыг байршуулсан бөгөөд цаашид ч баяжуулахаа мэдэгдлээ. Эдгээр бүтээлүүд нь номын дэлгүүрүүдээр худалдаалагддаггүй учир аялал жуулчлалын чиглэлээр сурч байгаа оюутнууд, сонирхдог хүмүүс уншихад бүрэн нээлттэй болж байгаа юм.

You may also like...