Төв аймгийн түүхт 100 жилийн ой, Номын баяр-2023, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан зохион байгуулсан хөгжөөнт танин мэдэхүйн “АХА” тэмцээнд Нийтийн номын сангийн уншлагын танхимд ирсэн ЕБС-ийн 6-11р ангийн 30-аад сурагч /эр-16, эм-14/ идэвхтэй хамрагдлаа. Тэмцээний үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын ажлын алба, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан, ТВ-9 телевиз хамтран зохион байгуулж Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, шалгарсан хүүхдүүдэд Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын номын дээжээс мялаалга өргөлөө 2023-06-06 by admin · Published 2023-06-06
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэд байгууллагын идэвх санаачилгыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” аяны хүрээнд нийтийн номын сангийн ажилтан албан хаагчид, тус байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, залуучууд, хүүхэд багачуудад угталт хийх арга хэмжээ зохион байгуулж “Номын үзэсгэлэн” гаргалаа. 2025-01-27 by admin · Published 2025-01-27