Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Шилдэг уншигч” шалгаруулах арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд Хүмүүн цогцолбор дунд сургууль, Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн авъяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлэн шилдэгүүдээ тодрууллаа:
Идэвхитэн уншигч хүүхэд:
ХЦДС-ийн 9г ангийн сурагч Т.Тэргэлсаран
ХЦБС-ийн 4б ангийн сурагч Д.Оюунболд
Монгени 5-р сургуулийн 6а ангийн сурагч х.Ариунзаяа
Идэвхитэн уншигч насанд хүрэгч:
Ахмад настан Х.Батболд
ЭМТ-ийн ажилтан Ш.Мөнхцэцэг
Идэвхитэн уншигч анги хамт олон:
Монгени 5-р сургуулийн х.Амаржаргал багштай 5б анги
Шилдэг хамтрагч байгууллагаар:
Төв аймгийн Цагдаагийн газар
Спортын төрөлжсөн сургалттай ЕБС
Бүтээлч номын санч:
Аргалант сумын соёлын төвийн номын санч Ү.Туул
Батсүмбэр сумын соёлын төвийн номын санч Ц.Сувд-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Та бүхэнд ажлын болон сурлагын өндөр амжилтыг хүсье



