“МИНИЙ НУТАГ” НАЙРАГЛАЛЫН УРАН УНШЛАГЫН ЦАХИМ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын хүүхэд, залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагч, их соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ойн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, Нутгийн Залуучуудын холбоо хамтран “МИНИЙ НУТАГ” найраглалын уран уншлагын цахим уралдааныг амжилттай зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ алдаршууллаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатар, Шуудан үйлчилгээний газрын дарга А.Нямлхагва болон уралдааны шилдгүүд оролцсон юм. Уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 68 бүтээл ирүүлснээс:НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД:1-р байр: Зуунмод сумын Политехник коллежийн багш нар2-р байр: Зуунмод сумын МХБУЗ-ийн багш нар3-р байр: Батсүмбэр сумын ЕБС-ийн багш Н.Ганцэцэг, Ц.УранцэцэгТусгай байр: Зуунмод сумын иргэн СББӨ өвлөн тээгч Д.ЭрдэнэбаатарЕБС-ИЙН НАСНЫ АНГИЛАЛД:1-р байр: Эрдэнэ сумын ЕБС-ийн 7а анги2-р байр: Зуунмод сумын 4-р сургуулийн 2а анги3-р байр: Угтаалцайдам сумын ЕБС-ийн 4а ангиТусгай байр: Алтанбулаг сумын ЕБС сургуульЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ АНГИЛАЛД: 1-р байр: Аргалант сумын Янзагахан цэцэрлэгийн бэлтгэл бүлэг2-р байр: Угтаалцайдам сумын Нарны хаан цэцэрлэгийн бэлтгэл бүлэг3-р байр: Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн Х.Дөлгөөн, Б.ЭрхэмбилэгТусгай байр: Баянчандмань сумын Б.Төгөлдөр нар тус тус шалгарлаа. Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг таниулах, “Миний нутаг” шүлгээр төлөөлүүлэн түүний бүх цаг үед улам бүр ач холбогдолтой болж буй эх оронч үзэл санаа, шинжлэх ухаанч, уран сайхны гайхамшигт шийдэл бүхий сонгодог бүтээлүүдийг шимтэн судлах, иргэдэд эх хэлээрээ уран яруу илтгэх чадвар, зөв сайхан ярих, төрсөн нутаг, түүх соёлоороо бахархах сайн хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар шийдэрлэсэн.

You may also like...