МОНГОЛ БИЧИГТЭН-МОНГОЛ БАХАРХАЛ тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Монголын Үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, уламжлан өвлүүлэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулж үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх ажил өрнүүлж ард нийтээрээ тэмдэглэж ирсэн билээ. Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын сангаас Үндэсний оюуны соёлын их өв болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдлэх, эх хэл бичгээ зөв эзэмших, хэрэглэх, түүнд суралцах, хадгалан хамгаалах, хос бичигтэн болох, хойч үедээ өвлүүлэх, өөрийн мэдлэг чадвараа сорих, сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилгоор “МОНГОЛ БИЧИГТЭН-МОНГОЛ БАХАРХАЛ” тэмцээнийг Төрийн байгууллага, ААН-үүд дунд 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.Үүнд: 1-р байранд Хаан банкны баг 2-р байранд Нийгмийн даатгалын хэлтэс баг 3-р байранд Онцгой байдлын газрын хамт олон шалгарлаа.Тэмцээнд оролцсон бүх багийн гишүүддээ цаашдын ажилд амжилт хүсэе.

You may also like...