НИЙТИЙН НОМЫН САН, СУМДЫН ЕБС, СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сангийн 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан ард иргэдийг Соён гэгээрүүлэх их үйлсэд манлайлж ажилласан номын сангийн ажилтан албан хаагчдад аймгийн СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Нийтийн номын сангийн захирал Т.Тунсаг болон бусад албаны хүмүүс шагнал гардуулан өглөө.

– Монгол улсын Засгийн газрын шагнал “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр Баянхангай сумын ЕБС-ийн номын санч Д.Лхагважаргал, Баян сумын ЕБС-ийн номын санч Д.Мөнхцэцэг, Нийтийн номын сангийн номын санч Б.Буяннэмэх, Баянчандмань сумын Соёлын төвийн номын санч Д.Нарантуяа, Алтанбулаг сумын ахмад номын санч Д.Пүрэвдорж;

– Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр Заамар сумын ЕБС-ийн номын санч Л.Мөнхөө;

-“Соёлын яамны жуух бичгээр” Нийтийн номын сангийн ажилтан Х.Батмөнх, С.Оюунцэцэг, Баян-Өнжүүл сумын ЕБС-ийн номын санч А.Мөнхжаргал, Лүн сумын ЕБС-ийн номын санч Г.Туяажаргал, Заамар сумын номын санч С.Цэрэннадмид, Аргалант сумын ЕБС-ийн номын санч А.Энхзул, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор бага сургуулийн номын санч Ё.Оюунтунгалаг нар тус тус шагнагдлаа.

ТА БҮХЭНДЭЭ БАЯР ХҮРГЭЖ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

You may also like...