~Номын санч мэргэжилтэнүүдэд орчин үеийн Нийтийн номын сангийн туршлагаас хуваалцаж, Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй номын сангийн үйлчилгээ, технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах талаар сургалт хэлэлцүүлэг явуулах бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2023 оны 03 сарын 24-ны өдөр 27 сумын соёлын төв, сургуулийн номын санч нарт мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 24 сумын 61 номын санчид хамрагдлаа.
~Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Австралийн ЭСЯ-ны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх, Төв аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатар нар оролцлоо. Мөн “Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд ЭСЯ-ны ажлын хэсэг Нийтийн номын санд номын дээжээсээ хандив өргөлөө.
~Сургалтын үйл ажиллагааг 5 чиглэлийн хүрээнд зохион байгууллаа.
1-рт : “Хэрэглэгч төвтэй үйлчилгээ” сэдвийн хүрээнд Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй номын сангийн үйлчилгээ хөтөлбөр, иргэний номын сангийн жижиг үйлчилгээ сургалтыг Австралийн тэтгэлгийн төгсөгч, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн
2-рт: “Хэрэглэгч төвтэй үйлчилгээ” хэлэлцүүлгийг МУҮНС-ийн МАЗЭШХ-ийн ном зүйч Б.Цогжаргал
3-рт: Бүтээлч хөтөлбөр, бүтээлч үйлдвэрлэл сэдвийн хүрээнд “Эко тор сүлжих” сургалтыг Оюу толгойн уурхайн номын санч Б.Шүрэнбагана
4-рт: “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалтыг ДЗМОУБ-ын ТӨВ ОНХХ-ын “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ын үндэсний сургагч багш Л.Оюунчимэг нар тус тус сургалтын үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд зохион явууллаа.
5-рт: Сургалтын дараах Нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.