ПЁНТЭК ХОТЫН ДАРГА ЖОН ЖАНСОН ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД АЙМГИЙН “НИЙТИЙН НОМЫН САН”-ИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА
УИХ-ын гишүүн Н.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, БНСУ-ын Пёнтэк хотын дарга Жон Жансон тэргүүтэй албаны бүрэлдэхүүн аймаг, хотын хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг тодорхойлох томоохон бүтээн байгуулалт болох аймгийн Нийтийн номын сангийн засвар шинэчлэлтэй танилцаж, нээлтийн арга хэмжээнд оролцлоо.Зуунмод хотын сурагч, хүүхэд багачууд, залуус, номонд дуртай хүн бүхний ирэх дуртай газар болсон уг томоохон бүтээн байгуулалтад 1.2 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд Пёнтэк хотоос 920 сая төгрөгийг шийдвэрлэсэн билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сангийн БНСУ-ын Пёнтек хотын нэрэмжит өрөөтэй танилцаж. Энэ үеэр аймаг, хотын нийтийн номын сангийн удирдлагууд хамтран ажиллах Санамж бичиг үзэглэсэн бол Пёнтэк хотын зүгээс Зуунмод хотын авьяаслаг хүүхэд, багачуудад дурсгалын зүйл гардууллаа.