Ад үзэгдэх зориг
Бидний амьдралын алхам тутамд зүсэн зүйлийн асуудал бэрхшээл тохиолдож байдаг. Гэвч тэдгээр бүхий л бэрхшээлүүд ердөө хүн хоорондын харилцааны асуудлууд байдаг учиртай. Бусдад зөвшөөрөгдөх, үнэлэгдэх гэсэн хүсэл шаардлагаа хангахын төлөө бусдад ад үзэгдчих вий хэмээн бүлтгэнэж явах шиг эрх чөлөөгүй амьдрал гэж үгүй.
“Ад үзэгдэх зориг” ХХ зууны эхээр сэтгэл судлалын эцэг гэгдэх Фройд, Юнг нартай эн зэрэгцэн гарч ирсэн сэтгэл судлаач Алфред Адлерын онол философийг энгийн харилцан яриа хэлбэрээр тайлбарлан өгүүлсэн.