Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, Номын сангийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Зуунмод сумын Ланс 2-р баг, Нацагдорж 5-р багуудад “ЗУНЫ ЗУГААТАЙ УНШЛАГА” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд
“Чихэртэй уншлага”
“Номтой зочин” арга хэмжээ
“20 номын хожил”
“Шагай наадгай”
“Бөмбөлөгтэй буухиа” тэмцээнүүдийг зохион байгуулж нийт 183 /106 эмэгтэй, 77 эрэгтэй/ хүүхэд багачууд, иргэд хамрагдлаа.
ХАМТРАН АЖИЛЛАСАН ЛАНС, НАЦАГДОРЖ БАГЫНХАНДАА БАЯРЛАЛАА. ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ