Төв аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Нийтийн номын сангаас “Төв аймгийн түүхэн товчоо” номын хандивын аяныг эхлүүлээд байна
Энэхүү аянаар Төв аймгийн холбогдолтой ном, хэвлэл, бүтээлээр сан хөмрөгөө баяжуулж иргэд, хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилгоор номын үзэсгэлэнг гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Та бүхэн “Төв аймгийн түүхэн товчоо” номын хандивын аянд идэвхитэй оролцоно уу. Номын хандивын аянд нэгдэж ахмад настан Гончигсүрэн нь өөрийн сан хөмрөгөөс Төв аймгийн түүхийн холбогдолтой номнууд хандивлалаа.
.