Чингис хааны өв соёлын хүрээлэнгээс “Ёс суртахууны Монгол цагаан толгой” бүтээлийг хүүхдэд зориулан Yosu аппликейшн, танилцуулга зохион байгууллаа.

🇲🇳Ёс суртахууны монгол цагаан толгой бүтээл нь монгол хүмүүний ёс суртахууны эрхэм сайхан зан чанар болох элэгсэг зан, жудаг, шударга ёс, эр зориг, ичгүүр, нинжин сэтгэл, нэр төр, тэвчээр, эв эе гэсэн 9 бүлгээс бүтсэн. Эдгээр зан чанаруудыг 9 бүлэгт багтаан тайлбарлахдаа “сургамжит түүх”, “бодрол ухаарал” гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан үзнэ. Бүлэг бүрийн төгсгөлд “Бодрол ухаарал” хэмээх хэсэг буй. Энэ хэсэгт ёс суртахууны дүгнэлт, сургамжийг нэгтгэн харуулдаг.👌

🎉🎉🎉Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн Ж.Бямбаа багштай 4в анги, х.Энхтуул багштай 7а ангийн сурагчдадаа баярлалаа.🎉🎉🎉

You may also like...