Үлгэрийн баатрууд амилсан нь
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012оны 158-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” 32 дахь номын баярыг Монгол Улсын Их Хурлын Дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү Их Уншъя” уриатайгаар Нийтийн номын сангаас “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тэмцээнийг Зуунмод сумын цэцэрлэгүүдийн дунд зохион байгууллаа.Энэхүү тэмцээний зорилго нь бага насны хүүхдийн хэл ярианы баялгийг нэмэгдүүлэн, эх хэлээрээ цэвэр зөв яруу тод ярьж бие биенээ хүндэтгэн талархаж сурах, зохиолын баатрын дүрээр дамжуулан хүний сайн муу чанарыг ялгаж тэдний дүрд хувиран жүжиглэж өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх, нийтийн уншлагыг дэмжих, ном сурталчилах зорилгоор зохион байгуулсан. Нийт Зуунмод сумын 6 цэцэрлэгийн 36 хүүхэд багачууд “Үлгэрийн баатрууд амилсан нь” тэмцээн амжилттай оролцлоо. Үүнд
Тэргүүн байранд: Хүмүүн цэцэрлэгийн “Монгол Ухаан” баг
Дэд байранд Бүжинхэн А байрны “Арга Билиг” баг
Гутгаар байранд Ирээдүй Б байр “Үлгэрч” багууд тус тус шалгарч өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагналаа.







