“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ХҮРТЭЭМЖ” чуулга уулзалтыг цахим, танхим хослуулан цахимаар 238 иргэн, танхимаар 76 иргэн оролцон нийтийн номын сангийн “Хүүхдийн уншлагын танхим”-с шинэ номын танилцуулга , хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн гаргаж, Тусгай хэрэгцээт зорилот бүлгийн хүүхдүүдэд уншигчийн картыг үнэгүй нээж уншигчдад үйлчилгээг хүргэлээ. 2024-01-25 by admin · Published 2024-01-25
Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг зохион байгуулан зочдоор Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Яруу найрагч, хүүхдийн зохиолч Чулуунбилэгийн Алтанхуяг нар оролцлоо. 2024-04-15 by admin · Published 2024-04-15