Төв аймгийн түүхт 100 жилийн ой, Номын баяр-2023, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан зохион байгуулсан хөгжөөнт танин мэдэхүйн “АХА” тэмцээнд Нийтийн номын сангийн уншлагын танхимд ирсэн ЕБС-ийн 6-11р ангийн 30-аад сурагч /эр-16, эм-14/ идэвхтэй хамрагдлаа. Тэмцээний үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын ажлын алба, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан, ТВ-9 телевиз хамтран зохион байгуулж Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, шалгарсан хүүхдүүдэд Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын номын дээжээс мялаалга өргөлөө 2023-06-06 by admin · Published 2023-06-06
Төв аймгийн Нийтийн номын сангийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Номтой зочин” үйл ажиллагааг Төрийн болон Төрийн бус байгууллага, ААНэгжүүдийн дунд зохион байгуулж #ТӨВ_АЙМГИЙН_МУЗЕЙ-н хамт олонд “Ном уншихын ач тус” сэдэвт сургалт хийн, “Үнэгүй карт” нээж зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэн, номын сангийн үйлчилгээний талаарх судалгааг авлаа. 2024-02-22 by admin · Published 2024-02-22