“Зохиолч уншигчдын уулзалт”

“Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Соёл Урлагийн газар, Нийтийн номын сан, хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын зочидоор Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч сэтгүүлч Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, судлаач, Соёлын гавъят зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Цэрэндоо,Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, сэтшүүлч Шаравын Бадарч, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч Оюунбадамын Сундуй нар оролцлоо. Уулзалтанд номыг шимтэн уншдаг хүүхэд , төрийн албан хаагчид, залуучууд хүрэлцэн ирж уран бүтээлийг нь шимтэн сонсож, харилцан ярилцаж залуус дүү нарт зориулсан сургамж, амьдарлын сайн сайхан, зохиолч болох хүсэл сонирхлыг нь төрүүлсэн халуун дотно яриа өрнүүлэн, номын дээжээсээ хандив өргөлөө.

You may also like...