ЗОХИОЛЧ УНШИГЧДЫН УУЛЗАЛТ

“Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Соёл Урлагийн газар, Нийтийн номын сан, Зуунмод сумын 10 жилийн сургуулиудын 1992 оны төгсөгчид хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын зочидоор МЗЭ-ийн шагналт зохиолчид Б. Жамбалдорж, Н. Минжинсайхан, О. Цэнд-Аюуш, С. Баттулга, Э. Гантулга зэрэг залуу яруу найрагчид оролцлоо. Уулзалтанд номыг шимтэн уншдаг номын садангууд, төрийн албан хаагчид, залуучууд хүрэлцэн ирж уран бүтээлийг нь шимтэн сонсож, залуус дүү нарт зориулсан сургамж, амьдарлын сайн сайхан, зохиолч болох хүсэл сонирхлыг нь төрүүлсэн халуун дотно яриа өрнүүлэн, номын дээжээсээ хандив өргөлөө. Мөн Нийтийн номын сангаас зохион байгуулсан “Ухаарлаас ургасан бодол” яруу найргийн уралдааны “Дэд” байрын шагналт Б. Цолмон өөрийн уран бүтээлээсээ зохиолч, уншигчдад толилууллаа.

You may also like...