ЗУГААТАЙ ЗУНЫ ХӨГЖИЛТЭЙ УНШЛАГА

Баянхошуу багтай хамтран Зуны зугаатай уншлага арга хэмжээг хүүхэд багачуудын дунд амжилттай зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээнд “Номын уншлага” хийж Үлгэрийн ном, Оюун ухаан, Танин мэдэхүй, Адал явдалт номнуудыг уншиж, дүгнэлт хийн утга санааг хамтран ярилцлаа.Уншигч хүүхдүүддээ зориулан Үнэг тогоруу хоёр, Маяа зөгий, Алтан шувуу, Шидтэн дэлхийд ирсэн нь зэрэг үлгэрүүдийг дэлгэцээр үзүүлж, үлгэрээс авах сургамж, эерэг ба эсрэг дүрүүдийн тухай үеийн найзуудтайгааа хамтран ярилцсан.Мөн “АХА” тэмцээн, Хосоо олох ой тогтоолтын тэмцээн, эвлүүлдэг “PUZZLE”, зэрэг тоглоомуудыг хүүхдүүдийн дунд зохион байгуулахад мэдлэг оюунаа уралдуулан баг хамт олноороо идэвхитэй оролцож байлаа.АХА тэмцээнд -нд 54 хүүхэд оролцсоноос 1-р байранд сурагч Түвшинтөр. 2-р байранд, сурагч Ирмүүн 3-р байранд сурагч Анун нар тус тус байр эзэлсэн бол Эвлүүлдэг “PUZZLE” тоглоомд 1-р байранд сурагч Ану, 2-р байранд сурагч Мишээл, 3-р байранд сурагч Хүслэн нар тус тус байр эзэлж, байр эзэлсэн хүүхдүүддээ ном өгч урамшууллаа. Хосоо олох ой тогтоолтын тэмцээнд 1-р байранд 5-р сургуулийн сургуулийн 8д ангийн сурагч Халиун, 2-р байранд 141-р сургуулийн 6д ангийн сурагч Анир, 3-р байранд 5-р сургуулийн 7а ангийн сурагч Нарансолонго нар тус тус байр эзэлсэн. Арга хэмжээнд оролцсон насанд хүрэгчид болон хүүхдүүдэд номын сангийн уншигчийн картыг үнэгүй нээсэн.Хамтран зохион байгуулахад идэвхитэй оролцсон Баянхошуу багийн хамт олонд талархал дэвшүүлж ажлын амжилт хүсье

You may also like...