ЗУГААТАЙ ЗУНЫ ХӨГЖИЛТЭЙ УНШЛАГА

Зуны зугаатай уншлага арга хэмжээг 4-р багийн хүүхэд багачуудын дунд амжилттай зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээнд “Номын уншлага” хийж Үлгэрийн ном, Оюун ухаан, Танин мэдэхүй, Адал явдалт номнуудыг уншиж, дүгнэлт хийн утга санааг хамтран ярилцлаа.Уншигч хүүхдүүддээ зориулан Шанага долоон одны домог, Үнэг тогоруу хоёр, Алтан шувуу, Шидтэн дэлхийд ирсэн нь зэрэг үлгэрүүдийг дэлгэцээр үзүүлж, үлгэрээс авах сургамж, эерэг ба эсрэг дүрүүдийн тухай үеийн найзуудтайгаа болон хамт ирсэн ээж, аав, эмээ, өвөө нартайгаа хамтран ярилцсан.Мөн “АХА” тэмцээн, Хосоо олох ой тогтоолтын тэмцээн, эвлүүлдэг “PUZZLE”, зэрэг тоглоомуудыг хүүхдүүдийн дунд зохион байгуулахад мэдлэг оюунаа уралдуулан баг хамт олноороо идэвхитэй оролцож байлаа.АХА тэмцээнд -нд 45 хүүхэд оролцсоноос 1-р байранд 5-р ангийн сурагч Мөнхзул. 2-р байранд, сурагч Даваажаргал 3-р байранд сурагч Амгаланбаяр нар тус тус байр эзэлсэн бол Эвлүүлдэг “PUZZLE” тоглоомд 1-р байранд сурагч Энхтүвшин, 2-р байранд сурагч Галбадрах, 3-р байранд сурагч Амгаланбаяр(Цэндсүрэн, Анужин, Даваа) нар тус тус байр эзэлж, байр эзэлсэн хүүхдүүддээ ном өгч урамшууллаа. Хосоо олох ой тогтоолтын тэмцээнд 1-р байранд 6-р ангийн сурагч Мөнхзул, 2-р байранд 6-р ангийн сурагч Ариунсанаа, 3-р байранд сурагч Ану-Үжин нар тус тус байр эзэлсэн. Арга хэмжээнд оролцсон 16-н насанд хүрэгчид болон 45 хүүхдүүдэд номын сангийн уншигчийн картыг үнэгүй нээлээ.Хамтран зохион байгуулахад идэвхитэй оролцсон 4-р багийн хамт олон болон зуны нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлсэн хүүхэд багачууд эцэг эхчүүддээ талархал дэвшүүлж ажлын амжилт хүсье.

You may also like...