Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан нь жил болгон зохион явуулдаг “Сум, сургуулийн номын санчдыг чадавхжуулах” сургалтыг 04-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

📚Тус сургалтаар:

⭐️ Номын сангийн анхан шатны бүртгэлүүд, хөтлөх аргачлал

⭐️ Цахим номын сангийн ашиглалт

⭐️ Соёл урлагийн салбарт дэвшүүлсэн бодлого зорилт мөн “Үндэсний бичиг соёлын жил”-ийн хүрээнд хийгдэх ажлын талаарх танилцуулга

⭐️ Залуучуудын манлайлал, оролцоо

⭐️ Харилцах ур чадварыг хөгжүүлэх

⭐️ Сум, сургуулийн номын санчийн туршлага

⭐️ Байгууллагын стандарт ба арга зүй

⭐️ Хувь хүний хөгжил гэсэн сэдвүүдээр сургалт орж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг сургалтанд 27 сумын 62 номын санч хамрагдлаа.📖✅

🎉🎉🎉ТА БҮХЭНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ👏👏👏

You may also like...